
2005 онд ноос ноолуурын үйлдвэрлэл, худалдааны Говь газар ХХК байгуулагдаж амжилттай ажиллан, өргөжин тэлсээр өдгөө дотоод болон Азийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүн экспортлогч болтлоо өргөжин тэлсэн.
Манай компани самнасан ноолуурыг зах зээлээс худалдан авч гэрээт байгууллагуудаар ээрүүлэн, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ 40,000 гаруй ширхэг сүлжмэл, 10,000 гаруй ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй.


- үүсгэн байгуулагдсан
- 2005
- сүлжмэл бүтээгдэхүүн
- 40,000+
- оёмол бүтээгдэхүүн
- 10,000+
- Экспортлогч
- Азид
Бидний хийдэг зүйл
Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл
Бид чанарын шаардлага хангасан самнасан ноолуурыг зах зээлээс сонгон худалдан авч, итгэмжлэгдсэн гэрээт байгууллагуудаар ээрүүлдэг.
Бэлэн болсон утсаар сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд нийлүүлдэг.


Тоног төхөөрөмж
Японы технологи, нарийн гүйцэтгэл
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Японы “SHIMA SEIKI” автомат сүлжих машин 5 ширхэг, БНХАУ-ын оёх кеттель машин 6 ширхэг, оёдлын тусгай зориулалтын 8 ширхэг машин болон гүйцэтгэн боловсруулалтын иж бүрэн тоног төхөөрөмжтэй.
- SHIMA SEIKI автомат сүлжих машин
- 5
- Кеттель (холбох) машин
- 6
- Оёдлын тусгай зориулалтын машин
- 8
- Гүйцэтгэн боловсруулах тоног төхөөрөмж
- Иж бүрэн
Үйлдвэрлэлийн үе шат
Түүхий эд
Чанарын шаардлага хангасан самнасан ноолуурыг сонгон авна.
Ээрэлт
Гэрээт байгууллагуудаар утас болгон ээрүүлнэ.
Сүлжих, оёх
Өөрийн сүлжих, оёх цехэд бүтээгдэхүүн болгоно.
Гүйцэтгэл, худалдаа
Гүйцэтгэн боловсруулж, дотоод, гадаад зах зээлд нийлүүлнэ.
Хаяг